Нөхцөл ба болзол

1. Үйлчилгээний зорилго

Энэ үйлчилгээ нь хувь хүний онцлог, хобби, ур чадварт суурилсан жижиг бизнесийн санааг боловсруулж, бодит бизнес шийдэл болгон хөгжүүлж өгдөг.

2. Оролцогчийн үүрэг

Оролцогч нь өөрийн тухай үнэн зөв мэдээлэл өгөх, хамтын ярилцлагад идэвхтэй оролцох, төлөвлөсөн хугацаанд шийдвэр гаргаж, шаардлагатай мэдээллээ цаг тухайд нь өгөх үүрэгтэй.

3. Үйлчилгээний хамрах хүрээ

Үйлчилгээнд нь дараах үйлчилгээг багтаана:

  • 1:1 зөвлөгөө, ярилцлага

  • Бизнес санаа боловсруулах

  • Landing page вебсайт бүтээх (Webfluss платформ дээр)

  • Бизнесийн суурь төлөвлөгөө, чиглэл гаргах

4. Төлбөр ба буцаалт

Үйлчилгээний төлбөрийг ярилцлага хийгдэж үйлчилгээ баталгаажсаны дараа 100% төлнө. Хэрэв оролцогчийн зүгээс Ярилцлагын шатнаас хойш буюу бизнес хөгжүүлэлтийн үед үйлчилгээг орхих, гарах тохиолдолд төлбөрийн буцаалт хийгдэхгүй. Ярилцлагын шат нь бидний хамтын ажиллагааг тодорхойлдог чухал үе юм. Бид чанартай үйлчилгээ үзүүлэхийг хичээнэ.

5. Өмчийн эрх

Үйлчилгээний хөтөлбөрийн хүрээнд бүтсэн контент, вебсайт, брэнд нэр зэргийг оролцогч бүрэн эзэмшинэ. Webfluss системийн ашиглалтын эрх, төлбөр 1 жилийн дараагаас нь тусдаа, платформын үндсэн үнээр тооцогдох болно.

6. Нууцлал

Оролцогчийн өгсөн мэдээлэл, ярилцлагын агуулгыг гуравдагч этгээдэд задруулахгүй. Хувийн мэдээллийг зөвхөн үйлчилгээний хүрээнд ашиглана.