Түгээмэл асуултууд
1. Танайх яг ямар үйлчилгээ санал болгодог вэ?
Таны зан төлөв, дур сонирхол, ур чадвар дээр суурилж, жижигхэн ч гэлээ утга учиртай бизнесийн санаа шийдлийг боловсруулж, бодит шийдлээр биежүүлэн танд хүлээлгэн өгдөг тусгай хөтөлбөр юм.
2. Танай үйлчилгээ хэнд зориулагдсан вэ?
Хэрвээ та дараах зүйлсийн аль нэгийг мэдэрч байвал тохирно:
Хобби, сонирхолдоо тулгуурлан орлого олохыг хүсдэг
Байгаа чадвараа яаж бизнес болгохоо мэдэхгүй байгаа
Том биш ч утга учиртай, өөрийнхөөрөө бизнес эхлүүлэхийг хүсдэг
3. Үйлчилгээгээр яг юу авах вэ?
Бие даасан 1:1 зөвлөгөө, ярилцлагад суурилсан санаа шийдэл
Танилцуулга болон үйлчилгээнд тохирсон вэбсайт
Бизнес санаа, бүтээгдэхүүнээ хөгжүүлэх алхамчилсан төлөвлөгөө
Шаардлагатай бол нэршил, брэндинг, контентын туслалцаа
4. Тусгай ур чадвар хэрэгтэй юу?
Үгүй. Хөтөлбөр нь таны одоо байгаа чадвар, туршлага, хүслээс эхэлдэг. Та заавал шинэ зүйл заавал сурах шаардлагагүй.
5. Вэбсайтыг би өөрөө удирдаж чадах уу?
Тийм. Webfluss платформ дээр таны вэбсайтыг хийж өгөх бөгөөд дараа нь хэрхэн өөрчлөх, шинэчлэх талаар товч заавар, дэмжлэгтэйгээр хүлээлгэн өгнө.
Домэйн нэр, хостинг (жишээ нь Webfluss-ийн plan) зардлыг тусад нь төлнө. Бид танд хамгийн хямд, оновчтой сонголт санал болгоно.
6. Бизнес амжилттай үргэлжлэх баталгаа хэрхэн хангагддаг вэ?
Бизнес эрхлэлт нь эрсдэл сорилтыг дагуулж байдаг учраас, бид хэрэглэгчиддээ бизнесийг жижгээр эхлүүлэх, зах зээлээ туршиж алхам алхмаар хөгжих зам зураг төлөвлөгөөг гаргаж өгдөг.
Бизнес хөгжүүлэлтийн эхэн шатны ярилцлага нь таны боломж, чадамж, хувийн онцлогуудыг тодорхойлох нь маш чухал ач холбогдолтой.
7. Эцсийн үр дүнд яг юу эзэмших вэ?
Өөрийн танихуйц, утгатай бизнес санаа
Онлайнд харагдах албан ёсны вэбсайт
Хийж эхлэхэд бэлэн үйлчилгээ, бүтээгдэхүүний тодорхой байдал
Өөрийнхөө хүсэл сонирхолд нийцсэн ажил бизнесийн эхлэх
8. Ямар хугацаанд би өөрийн бизнестэй болох вэ?
Та бэлэн бизнес шийдэл худалдан авах тохиолдолд ганцхан өдрийн дотор ч өөрийн бизнестэй болох боломжтой.
Тантай ярилцлага хийж, санаа шийдэл хөгжүүлж, бизнес төлөвлөгөө гаргаж, вэбсайт хийгдэж, таны бизнес танилцуулагдах хүртэл ердөө 7 хоногийн хугацаа орно.
Мөн манай сургалтын хөтөлбөрт хамрагдаж, алхам алхмаар хамтдаа бизнесээ хөгжүүлэн 14-21 хоногт өөрийн бизнесээ өөрөө босгох ч боломжтой.