Ярилцах чөлөө төвийг байгуулсан түүх

Тэгшжаргал бол сэтгэлзүйн гүн эрэл хайгуул, өөртэйгөө ажиллах процессыг олон жил өөрийнхөөрөө туулсан нэгэн. Тэр бизнес хийхээр зүтгэж байсан ч хангалттай үр дүнд хүрдэггүй, хийж байгаа ажлаасаа утга учир мэдэрч чадахгүй байлаа. Дэндүү олон ажил, бизнес эхлүүлээд орхисон, бодож яваад орхисон, амьдрал ахуй нь нэгэн хэвээр ойр зууртаа эргэлдсээр цөөнгүй жилүүдийг үдээд байлаа.

Харин бизнесийн талаар огт бодохгүйгээр өөрийн төдийлөн ашиглаад байдаггүй ямар нэгэн чадвар, чанарынхаа хэргийг гаргах тухай сонирхолтой зөвлөгөөг дагаж яваад өөрийгөө шинээр нээж чаджээ.

Өөртэй нь ижил мэдрэмж, ижил асуулт тээсэн хүмүүстэй чин сэтгэлийн яриа өрнүүлэх орон зай үүсгэхээр шийдэж, тийм үйл ажиллагааг 2024 оны эхэнд эхлүүлсэн юм. Энэ нь "Ярилцах чөлөө" төв.

Анхандаа энэ бол зүгээр л цөөн хүнд зориулсан сэтгэлээ уудлан ярих боломж байсан. Харин дараа нь энэ нь аажмаар илүү тогтвортой, жинтэй үйл ажиллагаа болон төлөвшиж эхэлсэн. Гэхдээ уламжлалт “бизнес загвар” биш — илүү уян хатан, хүний сэтгэл зүйтэй хөл нийлүүлсэн, яг өөрийнх нь чадамж, хэмнэл, философид нийцсэн жижиг ТББ-н үйл ажиллагаа, нийгэмрүү хандсан активизм, оролцоонд тулгуурласан бүлэг болон хөгжих зүг чигээ олжээ.

Ярилцах чөлөө төвийг үүсгэн байгуулснаар Тэгшжаргал санхүүгийн ашиг орлого хангалттай олоогүй ч, өөрийн маш чухал чадвараа нээсэн. Тэр нь ярилцах, ярилцаж хүний сэтгэл мэдрэмжийг хүлээн авах. Энэ нь түүнд хангалттай олз, бас ханамж таашаал байжээ.

Ярилцах чөлөө төв байгуулагдсанаас 16 сарын дараа Тэгшжаргал дахин нэг бизнес үйл ажиллагааг төрүүлж байна. Энэ бол мөнөөх Ярилцах чадвар дээрээ суурилсан, бизнес хөгжүүлэлтийн үйлчилгээ. Энэ бол таны вэбсайтад нь зочлон буй - GoyBiz.